МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ НЭГЭН ШИНЭ НЭР ТОМЬЁО, ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ТУХАЙД
(АУЗ Ж.Саруулбуянгийн уран бүтээлийн жишээн дээр)
Хураангуй: (Сэдвийг судлах үндэслэл): 1. Монголын уран зохиолд “прелюдии” хэмээх нэр томьёо, төрөл зүйл нь цоо шинэ үзэгдэл бөгөөд одоогоор бидэнд мэдэгдэж буйгаар зохиолч, уран бүтээлч Ж.Саруулбуянгийн ном, түүврүүдээс 13 ширхэг бүртгэгдээд байна. Өөрөөр хэлэхэд төрөл зүйлийн хувьд цөөн тоотой, “анхдагч” зохиогчтой, 2. Бичлэгийн уран чадварын хувьд өвөрмөц бүтээмжтэй байна.
Түлхүүр үгс: Монголын уран зохиол, шинэ нэр томьёо, төрөл зүйлийн баяжилт, зохиолч Ж.Саруулбуян, прелюдии
Нэг. Прелюдии хөгжмийн төрөл болох нь
Англи хэлний “Prelude” (antonym is а Postlude), орос хэлэнд “прелюдия” хэмээх үгийг чухал үйл явдал, үйлдлийн өмнөх урьдчилсан (бэлтгэл) үзүүлбэр /http://www.memidex.com/preluding+music/ (An introductory performance, event, or action preceding a more important one; a preliminary or preface) хэмээн тодорхойлдог. Хөгжмийн онолд: “Өөр хэсэг юмуу зохиомж руу шилжих товч оршил, удиртгал өгүүлэмж бүхий хөгжмийн зохиомжийн төрөл (fugue), сүмийн магтуу дууны эхлэл” /https://www.wordnik.com/words/prelude/ (Music: a. A piece or movement that serves as an in- troduction to another section or composition and establishes the key, such as one that precedes a fugue, opens a suite, or precedes a church service) хэмээн тайлбарлажээ. Мөн “төгөлдөр хуурт зориулсан бие даасан зохиомж”, “дуурь, дуурийн үзүүлбэр буюу магтуу дууны удиртгал хэсэг”, XIV зууны үед үүссэн чөлөөт хэлбэр бүхий хөгжмийн богино зохиомж” [мөн тэнд. b. A similar but independent composition for the piano. c. The overture to an oratorio, opera, or act of an opera. d. A short composition of the 1400s and early 1500s written in a free style, usually for keyboard] гэх зэргээр тайлбарлажээ.
Эртний Латин (praeludere) хэлнээс гаралтай үг бөгөөд дундад зууны үед Франц хэлэнд хэвшин тогтжээ. /https://www.yourdictionary.com/prelude/ (Origin of prelude French prйlude from Medieval Latin praeludium from Classical Lat- in praeludere, to play beforehand from prae-, pre- + ludere, to play from ludus: see ludicrous, F. prйlude,cf. It. preludio, LL. praeludi- um,), fr. L. prae, before + ludus, play. See Prelude (v. t.). Прелюдии нь сонгодог болон нийтийн хөгжмийн төрөл зүйлд түгээмэл дэлгэрсэн нэр томьёо, ойлголт ажээ. Үүнд Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопен (1810–1849)-ий төгөлдөр хуурийн 24 бие даасан бүтээлийг жишээ болгон авч үздэг /https://en.wikipedia.org/wiki/Prelude/ (Musical works: ‘Pre- lude’ is a very common term as a title of a musical piece, both clas- sical and popular. Some specific preludes are: Preludes (Chopin), a set of 24 piano pieces by Frйdйric Chopin, written between 1835 and 1839).
- 1. Прелюдийн бичлэгийн онцлог
Монголын орчин үеийн уран зохиол дахь (Ж.Саруулбуянгийн) прелюдии уянгалаг, хөгжимлөг аястай бүтээгджээ. Жишээ нь: “Баясгалант зун цаг болж байхад яргуй чи нутаг руугаа буцах гэж ингэж гуниглаж байдаг. Чи минь хавар эрт цагтаа ургаад цасан дороос энхрий бяцхан дэлбээгээ цухуйлгаж байсан бол ямархан гайхалтай билээ. Гэтэл чи минь хатаж ч чадахгүй, байж ч чадахгүй ингэж зуны цэцэгсийн элэг доог болж байх гэж дээ. Хүний амьдралд бас л чам шиг эртдэж юм уу эсвэл оройтож төрөхийн гуниг баяр гэж бий. За тэр ч яахав. Хөгшин яргуй анд минь. Би чамайг өнгөлөг үзэсгэлэнтэй байхад чинь хаврын яргуй гээд хэдэн ч удаа зурсан даа. Миний зурган дээр чи өнгө төгөлдөр хэвээрээ л байгаа. Харин би энэ ойгоос одоо л өнгө үзэсгэлэнгээ гайхуулж байгаа цэцэгсийг олж түүх гэж явна. Ирэх хавар болтол чи минь баяртай. Би чамайг хэзээ ч орхихгүй хавар л уулзъя…” /Ж.Саруулбуян. Гүнжийн бэлэг (III боть), УБ., 2018:205–206./ (Шилэн савтай цэцэг) гэх мэтээр энэрэн хайрласан, эгшиглүүлэн дуулсан, эргэцүүлэн тунгаасан учирлал буюу өгүүлэгчийн болон би баатрын өгүүлэмж хосолсон харилцан яриа бүхий өвөрмөц зохиомжтой юм. Ингэхдээ уянгын халил, танин мэдэхүйн шинжийг тэнцүүлснээрээ давтан ач холбогдолтой байна.
Мөн “Хэрлэнгийн дөлгөөн мандал дээгүүр цовхрон эрхлэн наадагч загас жараахайнаас хамгийн сэрэмжгүй ганц нь л цахлайд хааяахан өртөнө. Түүн лүгээ Хэрлэнгийн хөвөөнд төрж өссөн дөмөг хэрнээ итгэл шантруу эр миний зуунтаа занган байж нэгэнтээ шүүрэн авсан хүслийн алтан жараахай чи л байв. Алтан жараахай чамайг алт эрдэнэс алив нандин өгөөжөөр эс барина. Харин ус мөрнийхөө урсгалаар уургалан аргадан наашлуулав, уул талынхаа салхиар жимбүүрдэн уяраан ойртуулав. Хайр сэтгэлийн гэрэлт тунаадас эрхэмсэг алтан жараахай чамайгаа алган дээрээ чавхдуулан байж нэгэнтээ шинжин сонжъё гэвэй. Талын минь салхи, тас хархан хэрнээ нарны туяанд голын урсгал мэт алтрах үсийг чинь сэм сэмээр сэвшин намируулахад орчлонгийн элдэв бүхэн мартагдаж, зөвхөн цэлмэг тэнгэр, хөрст бор газар, бидэн аниргүйн хэлхээсээр холбогдон лугшина. Чиний нүд намайг ширтэх нь далайн мандлыг эс цочоон наашлан давхих хүслийн цагаан хүлэг. Хамар чинь тал нутгийн намхан толгой шиг багаахан хэрнээ зохистой. Инээмсэглэгч жимбэгэр нимгэн уруул. Зун цагийн нартай намираа бороо шиг сэтгэл нялхруулах уруулын чинь цаанаас сэтгэлийг будангуйруулагч ганц ч үг үл гаръюу. Бурам мэт амтат үг ч үл хүснэ. Дуугүй л инээвхийлэх чинь хүслэнт үгс бүхнийг цээжний гүнд шившинэ. Цээж рүү чинь цэхлэн нэг, дальдран нэг харахнаа хоёр хөөрхөн гөрөөс цочин үргэх шиг санагдаад явчихна. Хүслэнт зүрх рүү зүр гур хоёр дэгдээд орчих шиг болно. Уран гоё бэлхүүс юуг чинь гувай цагаан хустай, гүмүда цэцгийн зөөлөн торгон дэлбээний мэдрэмжтэй, Хэрлэнгийн үдэштэй, Орхоны өглөөтэй зүйрлэмээр. Үүнээс цааш үзгээ тавьж, бийрээ нийлье гээд сэтгэл доноголзуулахнаа мөнөөх усны мандлыг мянгантаа шунгадах цахлайн үлгэрийг давтан бийрийн үзүүр рүү сэтгэлийн хөг хүрэлцэн очилгүй намайг зовооно. Уучлаарай бийр минь. Чамайгаа би түр амраая. Сэтгэл минь Хэрлэн мэт хязгаар хярхаггүй урсана. Түүн дунд миний алтан жараахай цэнгэн яваа. Тэр бол миний хүсэл бүхнийг биелүүлэгч ид шидтэн. Гэхдээ би түүнээс юуг ч гуйхгүй. Тэр бодлыг минь мэддэг юм. Уран бийр минь чи миний хүслийн зардас болохоос тэнгэр минь биш. Уран бийр чинийхээ жолоо цулбуурыг үүнээс хойш чангахан атгая” (Обнаженная, 1998) гэх мэтээр бүтнээр нь эш татаж гэмээнэ санаа нь тэгшрэх уянгын айзамтай байна. Өөрөөр хэлэхэд зүйрлэлээр санаагаа холбон нээдэг туурвил зүйн онцлогтой юм. Өнгөц харахад Хэрлэн гол, загас жараахайн тухай өгүүлж буй мэт боловч үнэн чанартаа хүслийн алтан жараахай бол сэтгэлт бүсгүй, цаашлаад уран бүтээлийн онгод хийморь нь аж. Энэ нь нэг санааг нэгэн давхар утгаар нээж буй урлал мөн.
- 2. Прелюдийн өгүүлэмжийн онцлог
Сэдвийн хувьд олон төрлийн үйл явдлыг хөндөх ч төрөл зүйлийн мөн чанарынх нь үүднээс дуу, хөгжмийн тухай өгүүлэмжийг ялгаруулан авч үзье. Жишээ нь: “…Чи төгөлдөрийнхөө ард очоод баруун гартаа зүүсэн мөнгөн бөгжөө авч тэнгэрийн зайд орхиход бөгж нь нэгэн од болон гялсхийн тогтов.
-За анд минь оддын бороон дунд чинийхээ үргэлжид хүсдэг аялгууг чинь тоглож өгье! Би баярлахдаа дув дуугүй тэнгэр рүү харц эргүүлэв. Өвөг дээдсийг минь үргэлжид санагдуулдаг гурван марал одны эврийн тушаа нэгэн алтан илтэс гялсхийгээд жирэвгэнэн жингэнэж ийн шивнэвэй.
-Бид ч бас хамт сонсоно. Бид нэгэн цагт та нар шиг эх газар дээрээ дурлаж явсан шүү дээ!
-Би хар тэнхээгээрээ оддын шивнээг аниргүйн чанадаас эгшиглүүлтүгэй гэлээ. Чиний арван хуруу төгөлдөрийн даруул дээр усны мандал дээр завины сэлүүр хүрэх шиг үгүй шиг болоход гайхамшигт аялгуу эхэлж, одод тэр аяараа хошууран аялгууны хэмнэл даган эргэлдэн бүжиж эхлэв. Ямар гайхалтай юм бэ. Нөгөө чихээ огтолдог тэнэг Ван Гогийн одот шөнийн зураг эгээ л мөн. Одод эргэлдэн асгаран бууна. Элдвийг цуглуулан хамагч толгой минь хорлонт муу ертөнцөөс ангижран сэтгэл болоод бие жингүйдэн оддын дунд хөвнө. Миний нүднээс бөмбөрөн унах нулимсан дусал бүр од болон тогтож байв. Нулимс минь хүртэл гэрэл болж байдаг. Ариун хурмаст гэсэн шүү юм бодохын зэргэмж нээрэн би чамайг энэ аялгууг ганц тоглож өгөөч гэж хэчнээн ч жил гуйлаа даа гэсэн жаахан гоморхуу бодол зурсхийв үү гэтэл мөнөөх зол баярын гэрэл гэгээт нулимс минь дээвэр дээрээс дуслах өнгөрсөн борооны дусаал мэт энгэр дээр минь шад шадхийн буух нь тэр ээ. Сэтгэл ариусах цагт өчүүхэн бодлоор бүхнийг хиртээж болох нь. Бурхан минь, би хоёр алгаа дэлгэн солирын борооноос дуслыг хүртэхсэн гэж гуйв. Гэнэт нэг хатуу дусал алгыг минь хорстол цохиод авахад гайхан харвал нөгөө чиний од болсон мөнгөн бөгж алган дээр минь гэрэл цацраан буусан байв. Нэг харахнаа чиний төгөлдөр хуур од руу тэмүүлэн хангинатал янцгаав. Хай хөөрхий, солирын бороо гэж. Гараг эрхэсийн гайхалт ховор агшин бидний аз жаргалын алтан хоромтой нэгэн дор тохиолоо. Бид хоёр хүний хэлээр биш тэртээх оддын хэлээр жин жин ярилцаж байв” (Солирын бороо) гэх мэтээр уянгат өгүүлэмжээс гадна дуу, хөгжмийн тухай өгүүлэмж тусгагдсан онцлогтой байна. Өөрөөр хэлэхэд бүсгүйн бөгж нь од болон тогтож байхад өгүүлэгч залуугийн нулимсан дусал бүр мөн од болон тогтож буй давхцал өгүүлэмж ажиглагддаг. Ийнхүү одод өөд төгөлдөр хуур нь ч тэмүүлэн хангинаж хоорондоо оддын хэлээр ярьж буй өгүүлэмж бий.
1.3. Прелюдийн дүрслэлийн онцлог
Бичлэг, туурвилын хувьд олон төрлийн юмс, үзэгдлийг дүрслэн үзүүлдэг ч төрөл зүйлийн мөн чанарынх нь үүднээс хөгжмийн зэмсгийн тухай дүрсэлсэн онцлог ажиглагддаг. Жишээ нь: “Төгөлдөр хуур чинь хөлс нь хөлдөө хүртэл буусан хилэн хар азарга шиг гялтганан, оддын гэгээг биеэсээ гялбуулан цамнан давхина”, “…Чи галавхийн буугаад хилэн хараа хад мэт хантайран сойход сая хүлэг морь нь хаан төгөлдөр болон сойгдов” /Ж.Саруулбуян. Гүнжийн бэлэг (III боть), УБ., 2018:203–204./ (Солирын бороо) г.м. Эдгээр нь “яруу найраг, хөгжим хоёр эгч дүүс юм” гэсэн Бразилийн хөгжмийн зохиолч Антонио Селсо Рибейрогийн хэлсэн, “Хөгжим бол зүрх сэтгэлийг илэрхийлэгч яруу найраг юм” (Music is poetry, an expression of the heart) /Albert Wellek, “The Relationship between Music and Poetry”, The Journal of Aes- thetics and Art Criticism. Vol. 21, №2 (Winter, 1962), pp. 149–156. The American Society for Aesthetics/ хэмээн шүлэглэсэн К.Блэйк (Kristine Black)-ийн бүтээлийг тус тус давтан сануулж байна.
Хоёр. Ж.Саруулбуянгийн уянгын айзам
Түүний шүлэг зохиолууд уянгын намуун аястай, өгүүлэгчийн болон уншигчдын дотоод сэтгэлийг нээхэд чиглэгдсэн онцлогтой ажээ. Жишээ нь: “Хэрлэнгийн ай” шүлгийн нь тухайд хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: “Шүлэг бол өөрөө сонин өвөрмөц, энгийн дөрвөн мөр дахилт байгаагүй. Хоёр мөр яваад урдахтай холбоогүйгээр шинэ утга авдаг. Таван мөртэй болчихдог. Нийтлэг маягийн шүлэг биш. Энэ шүлэг миний сэтгэлд нийцсэн. Шүлэг бүрд шинэ санаа байдаг. “Тэнүүн талбайгаар урсанаа” өөрөө уянгалаг мөр. Энэ мөрөн дээр хүч харсан. Дээд мөрий нь үглэн хийгээд “тэнүүн талбайгаар” гэхээрээ аяладаг. Зохиомжийн хувьд энгийн дуунуудаас өөр. Мэргэжлийн дуучид дуулахгүй бол барахааргүй. Нэг мэдэхэд мартагдсан, нэг мэдэхэд санагдана. “Дагаад мэлмэрсэн Хэрлэн” үүн дээр кулминац хийсэн” / Ж.Саруулбуян. Хэрлэнгийн ай УБ., 2005:18/ хэмээн зохиогчид ярьж байжээ. Энэ нь түүний шүлэг; ардын дууны аяс бүхий энгийн боловч аялгуулаг, тэгсэн атлаа давтагдахааргүй хөг айзамтай, мэргэжлийн дуучид олонд хүргэдэг онцлогийг тодотгосон жишээ болж байна.
Мөн хөгжмийн зохиолч Ц.Чинзориг:
“-За би чиний шүлгийн номыг уншиж дуусгаад ирлээ. Нэг шүлгэнд чинь ёстой гайхалтай аялгуу хийчихлээ. Ер тэр шүлгэнд аялгуу нь байсан л даа. Чи тэр шүлгээ таачих даа” гэлээ.
-Би нэг их эргэлзэж ч бодсонгүй “Морь минь” шүлэг биз. Явуу багш миний номыг редакторлаж байхдаа энэ номын дотор дуу болох нэг сайн шүлэг байна. Их авьяастай хөгжмийн зохиолч шүүрээд авна даа гэж билээ. Чи морийг минь аваа юу, баярлалаа” гэлээ. Чинжиг:
-“Чи таачихлаа. Энэ дуу чи бид хоёрыг өнөд холбож явах болно” (2005:22) хэмээн хэлж байжээ.
Түүнчлэн; “Г.Батбаяр маань Саруулбуянг дахин ахин дэлдэж сүүлдэж байгаад “Хардал бэйсийн унага” гэсэн аялгуу нь мөр бүртээ шингэсэн шүлэг аваад ирэв” хэмээн хөгжмийн зохиолч Л.Батсүрэн тэмдэглэсэн (2005:102) нь бий. Тиймээс “Ж.Саруулбуян бол нам гүмхэн мөртлөө Хэрлэн мөрөн мэт тасралтгүй намуун эгшиг цацруулагч, дорнын дуучин хөвгүүн бөлгөө” /Г.Мэнд-Ооёо. “Саруулбуянгийн дуу хоолой”, Хэрлэнгийн ай УБ., 2005:6/ хэмээн уран бүтээлийн нь дотно нөхөр, зохиолч Г.Мэнд-Ооёо үнэлэн дүгнэсэн байдаг. Б.Явуухулан багш нь “Хонгорзул” анхны нь номонд: “…шүлгүүд нь сэтгэлийн уян зөөлөн хэмнэлтэй, хүний дотоод сэтгэлийг нээх бодлын аястай…” гэх зэргээр үнэлсэн нь туурвил зүйн мөн чанарыг нь анхан үеэс нь онож тодорхойлсноороо өдгөө хүртэл үнэ цэнтэй хэвээр байна. Учир нь “Ижий минь өршөө” зэрэг шүлгүүд нь хөгжимлөг, уянгын аястай (дуу болон түгээгүй ч) байдаг.
Ийнхүү дотоод амин сүнстэй бичдэг тул дууны яруу найргийн томоохон төлөөлөгч болоход нь нөлөөлсөн төдийгүй АЖ, Төрийн шагналт Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, Н.Жанцанноров, Ц.Нацагдорж нарын алдартнууд болон Ц.Чинзориг, Д.Баттөмөр, А.Энхтайван, Л.Батсүрэн, Т.Сэр-Од нарын авьяастнуудтай хөг аялгуу (“Хардал бэйсийн унага”, “Учралын дуу”, “Ээжээ зорьё” г.м) үүсгэхэд хүргэсэн гэж болох юм.
Ж.Саруулбуянгийн дууны яруу найраг ардын дууны айзам, хөг аялгуунд суурилан боловсорчээ. Жишээ нь: “Хэрлэн тэнүүн” романдаа Мөрринчен аваргын бөхийн эрдмээс гадна дуулах эрдмийг өргөн гаргаж чадсан нь зохиогчийн уянгын боловсролтой холбогдоно. Тиймээс хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Ж.Саруулбуянгийн роман нь хөгжмөөр бол миний хөгжмийн зохиолтой төсөөтэй байна” /С.Байгалсайхан. “Хашгираан”, Хэрлэн тэнүүн (V боть) УБ., 2018:13/ гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Профессор Ч.Дагвадорж “Ж.Саруулбуянгийн дууны шүлгийг ажиглахад тэр болгонд толгой холболтыг чанд баримталдаг монгол шүлгийн холболтын зарчмыг дагаагүй, харин аялгуу төрөх байдлыг сүрхий мөрдөө юү дээ гэлтэй байдаг онцлог буй” /Ч.Дагвадорж. “Хуучны өвтэй, дуулахын хувьтай Бурхан Халдуны Урианхан”, Тунсаг аялгуу (IV боть) 2018:6/ хэмээсэн нь яруу, хөгжимлөг айзам хэмнэлтэйг илтгэсэн дүгнэлт мөн. Мөн тэрбээр “Би Саруулбуянг үгийн сүрхий мэдрэмжтэй яруу найрагч, үүгээрээ дууны шүлэг туурвих өөрийн гэсэн нэг дэг буй болгож байгаа хүн гэж боддог” /Ч.Дагвадорж. “Идэрмэгийн унаган хүү эрчтэйхэн явна”, Засгийн мэдээ. 2000.03.07 №54(321)/ хэмээн бичсэн нь бий. Тиймээс зохиолч “Хүн болгон дуулах дуу хийхэд амархан. Харин дуулахаасаа илүү сонсох дуу хийх нь хэцүү. Би энэ талд анхаардаг” (Ч.Дагвадорж, 2005:119) хэмээн ярьж байжээ.
Ж.Саруулбуян зохиолч дуурь (“Андгай”, “Тусгаар тогтнолын тунхаг”), мюзил (“Цөвүүн цагийн хяруу”) бичсэн нь ч үүнийг бататгана. Учир нь түүний өвөг аав (өвөө) нь сайн дууч байсан гэдэг бөгөөд зохиолч өөрөө Хэнтий аймгийн анхны цахилгаан хөгжмийн хамтлагт хөгжим тоглодог байсан, мөн лимбэ шаггүй тоглодог /Ж.Болдбаатар. Монгол түмний сод хүмүүс (VI боть)УБ., 2015:204/ байжээ.
Гурав. Прелюдии утга зохиолын төрөл зүйл болох нь
Прелюдии нь “Краткая литературная энциклопедия” (М., 1962–1978) 9 боть болон дэлхийн утга зохиолын онол, нэр томьёоны бусад тайлбар тольд тэмдэглэгдээгүй хэвээр байна (M.H. Abrams, A Glossary of literary terms 8th edn, USA., 2005 г.м). Хэдий орчин үеийн онолын ном, сурах бичигт тэмдэглэгдээгүй ч утга зохиолын онолын мэргэжлийн цахим хуудас (web address)-т мэдээлж буйгаар энэхүү төрөл зүйл нь яруу найраг, богино өгүүллэг, романы төрөл зүйлээр бичигдсэн түгээмэл шинжтэй ажээ.
Үгийн гарлын хувьд мөн адил “өмнөтгөл”, “удиртгал”, бичиг зохиолын өмнөх оршил жишээ бүхий нээлттэй эхлэл /https://www.yourdictionary.com/prelude/ гэсэн утга илэрхийлнэ. (Literature Prelude (prologue) The definition of a prelude is something that serves as an introduction.
The opening introduction before a literary work begins is an ex- ample of the prelude.
The romantic overtures that a person makes leading up to a kiss are an example of a prelude).
3.1. Яруу найргийн төрлөөр бичигдсэн нь
Английн яруу найрагч Уиллиам Вордсворт 14 боть прелюдии (туульсийн яруу найраг) бичсэн ч 50 жилийн дараа буюу зохиолчийг нас барснаас хойш нэг жилийн дараа хэвлэгдсэн /https://www.poetryfoundation.org/poets/william-wordsworth/ байдаг. (The Prelude, an epic poem by William Wordsworth (1770- 1850). The Prelude begun in 1799 and was completed in 1805, but was published a year after the poet’s death in 1850. Мөн Америкийн зохиолч Т.Эллиотын уран бүтээлийн эхэн үедээ бичсэн дөрвөн цуврал шүлэг прелюдии нь 1917 онд хэвлэгдсэн /Oliver Tearle, A Short Analysis of T. S. Eliot’s ‘Preludes’, https://interestingliterature. com/2016/09/a-short-analysis-of-t-s-eliots-preludes/ байна. (“Pre- ludes” (poem), a poem by T. S. Eliot. ‘Preludes’ is a series of four short poems written by T.S. Eliot early in his career and published in his first collection, Prufrock and Other Observations, in 1917).
Эдгээр нь таван өлмийт шүлэг (pentameter), нэг хэмнэлт шүлэг (monotony) зэрэг яруу найргийн бүтэц зохион байгуулалт буюу толгой холбож бадаглал үүсгээгүй задгай, цагаан шүлгийн хэлбэрээр бичигддэг онцлогтой байна. Тэр бүү хэл хоёр богино үет өлмий (anapests) дэвхцэл өлмий (iambic), бүжил өлмий (trochees) гэсэн үе хэмжээ тааруулсан, үеийн сэлгэлт бүхий шүлгийн хэмнэлийг ч хайхардаггүй чөлөөт хэмнэлтэй /Literature Devices, Definition and Exmples of Literature Terms, https://literarydevic- es.net/blank-verse/ (The poem is written in blank verse, unrhymed lines of iambic pentame-ter with certain permissible substitutions of trochees and anapests to relieve the monotony of the iambic foot and with total disregard for the stanza form)/ аж.
Дотроо гурван төрөл, хэлбэртэй гэж үздэг. (There are three versions of the poem: The 1799 Prelude, called the Two-Part Prelude, composed 1798–1799, containing the first two parts of the later poem. The 1805 Prelude, which was found and printed by Ernest de Sѐlincourt in 1926, in 13 books) /https://en.wikipedia.org/wiki/The_Prelude/.
3.2. Богино өгүүллэгийн төрлөөр бичигдсэн нь
Шинэ Зеландын зохиолч Катрин Мэнсфийлдийн “Прелюдии” хэмээх өгүүллэгийн түүвэр 1918 онд анх хэвлэгдээд 1920 онд дахин хэвлэгдсэн /Katherine Mansfield, Selected Stories, Oxford World’s Classics, explanatory notes/ байна. Энэхүү богино өгүүллэг Виллингтон дүүргийн Бийчампаас Карори тосгон руу нүүсэн үйл явдал дээр үндэслэгдэн 1893 онд бичигджээ. Зарим уншигчид Линда хөл хүнд байсан эсэх гэх мэт далд учир шалтгаан, санаануудыг мэдэхгүй ч өнгөрч болох талтай хэмээн Алперс тэмдэглэсэн /Alpers (editor), Antony (1984). The Stories of Katherine Mansfield. Auckland: Ox- ford University Press. p. 558// нь бий. (First edition Prelude is a short story by New Zealand author Katherine Mansfield . It was first published by the Hogarth Press in July 1918, and reprinted in Bliss and Other Stories (1920). The story is based on the Beauchamps’ move to Karori a country suburb of Wellington in 1893. Alpers says that some readers may not pick up the numerous hints that Linda is pregnant).
3.3. Романы төрлөөр бичигдсэн нь
Америкийн зохиолч Исаак Асимов “Foundation” хэмээх шинжлэх ухааны зөгнөлт зохиолын цувралыг үүсгэн бий болгосон бөгөөд “Прелюдийн үндэс” хэмээх роман нь 1988 онд хэвлэгджээ. /https://en.wikipedia.org/wiki/Prelude_to_Foundation/ (Preludes to Foundation, 1988 novel in Isaac Asi-mov’s Foundation series)
Ерөөс энэ нь 1980-аад оноос хэвлэгдсэн зөгнөлт романы цуврал бөгөөд киноны төрөл зүйлийг үүсгэсэн байна. Бүтцийн хувьд хоёр хэсэг гурвал зохиолоос бүтэх иж бүрдэл уран зөгнөлт романы цуврал /https://wikivisually.com/wiki/Preludes_(Dragonlance_series)/ юм. (Preludes, a series of novels comprising two trilogies set in the Dragonlance world (1980’s series of fantasy novels).
3.4. Өрнийн онолын тодорхойлолт монгол зохиолтой нийцэж буй эсэх нь
Хэмжээний хувьд томоохон намтарчилсан (өөрийн) яруу найраг бөгөөд өөрийгөө шинжлэн нээх эрэл хайгуул бүхий баримт, үйл явдлыг дэлгэдэг онцлогтой. У.Вордсворт зохиолынхоо санааг орчин үеийн сэтгэхүйн ойлголт руу чиглүүлж хүний мөн чанарыг илүү өргөн хүрээтэй дүрслэн үзүүлэхийг чухалчилж байв. Өөрөөр хэлэхэд түүний яруу найраг хүний туршлагыг онцлон дэвшүүлж /Stephen Maxfield Parrish, “Masterpieces of world literature”. http://www.all-art.org/ world_literature/wordsworth1.htm/ байжээ. (The Prelude is fact the first long au- tobiographical poem written in a drawn out process of self-explo- ration. Wordsworth worked his way towards modern psychological understanding of his own nature and more broadly of human nature. There, he places poetry at the center of human experience).
Яг үүнтэй адил Ж.Саруулбуянгийн прелюдии нь зохиолчийн намтрын бүрэлдвэр шинжтэй буйг удаах бүтээлүүдээс нь харж болохоор байна. Үүнд “Прелюдии- С”-г “Саруулбуянгийн оршил” хэмээн үгчлэн ойлгож болох бөгөөд намтарчилсан (au- tobiographical) шинжтэйгээрээ ижил бөгөөд эдгээрт “Манай адууны тамга”, “Нударганы дууль”, “Зээрд морь минь”, “Ажаа, хул алаг хоёр” г.м прелюдии багтаж байна. Энэ нь Жүмпэрэл, Ажаа гэсэн гол дүр, үйл явдлаас улам бүр тодорхой болно.
Гэхдээ үйл явдал нь учир зүйн юм уу он цагийн дараалллыг заавал баримталдаггүй, шүлэг зохиол дахь үргэлжлэлт үйл явдлын үр дагавараас илүүтэй дотоод учир зүй, шалтгааны төрөл хэлбэрийг чухалчилдаг /Sharma, K.N. “The Prelude by William Wordsworth: Summary and Critical Analy- sis.” BachelorandMaster, 20 Nov. 2013, bachelorandmaster.com/britishandamerican- poetry/the-prelude.html / аж. (But the events do not al- ways follow each of the chronological or even logical order, for the poem is shaped by a kind of internal logic of the growth of mind rather than by the sequence of eternal events). Прелюдии нь хүн төрөлхтөн болоод байгалийн зохилдол, эх дэлхийтэй харьцах хүний ухаарал, ухамсрын нэгжүүд буюу оюун санааны харилцаа холбоог онцолдог /The Prelude stresses this spiritual communion at the points where man and nature meet and in the realization that man is just a part of Nature’s consciousness/.
Тиймээс У.Вордсвортын бүтээлд бичсэн Энэтхэгийн эрдэмтэн К.Н.Шармагийн шүүмжид: “Прелюдии нь шинэ цагийн яруу найраг бөгөөд өөр мэдрэхүй буюу бодрол, эрэгцүүллийн аястай шүлэг найраг юм гэжээ. Өөрөөр хэлэхэд өгүүлэгдэхүүний хувьд өөрөө бичигдсэн аястай зохиомжийн хэсгүүдээс бүрдсэн шүлэглэл” /The Prelude is a modern poem in another sense; it is a self-reflective poem. By this we mean a poem that has a part of its subject the writing of the poem itself/ (Sharma, K.N.2013) гэжээ.
Дөрөв. Яруу найргийн прелюдии төрлийн онцлог
Хэдийгээр монголын уран зохиолд яруу найргийн төрлөөр бичигдсэн нь хараахан үгүй ч энэ нь төрөл зүйл дотроо голлох байр суурьтай тул товчлон танилцуулах нь зүйд нийцэх болов уу. Прелюдии хүний зан төлөвийн онцлох болон энгийн мөн чанар, нөлөөлөх хүчин зүйлс, тэдгээрийн нэгдэл, нарийн төвөгтэй шинжүүдийг бүрдүүлэх замаар хамгийн бага нэгжээс амьдрал, бүтээлч чадварын уугал хийгээд ер бусын онцлог, ойлголтыг дүрслэн үзүүлдэг /The Prelude presents a unique and original understanding of min, life, creativity and such other things in its examination and linking of the factors both important and trivial, which go to make up a complex human personality/ [Sharma, 2013].
Оршил өгүүлэмж бүхий гурван хэсгээс бүрдсэн туульсийн шүлэглэсэн томоохон зохиол нь шүүмжлэлт болоод гүн ухааны шинжтэй. Тиймээс М.Морган: “Вордсвортын прелюдийд хүүрнэл нь уянгын төгсгөл гэсэн утга илэрхийлдэг бөгөөд яруу найргийн үндсэн шинжийг нь илтгэсэн харилцан үйлдэл дийлэнх шүлгүүдээс мэдэгдэж байна” /Morgan, Monique R. (2008). “Narrative Means to Lyric Ends in Wordsworth’s Pre- lude”. Narrative. 16 (3): 298–330/ хэмээн дүгнэсэн нь бий. (The poem was intended as the prologue to a long three-part epic and philosophical poem, Literary criticism of The Prelude. According to Monique R. Morgan’s “Narrative Means to Lyric Ends in Word- sworth’s Prelude,” “Much of the poem consists of Wordsworth’s interactions with nature that ‘assure[d] him of his poetic mission.’ The goal of the poem is to demonstrate his fitness to produce great poetry, and The Prelude itself becomes evidence of that fitness”). Энэ нь байгаль дэлхийтэй харилцах хүний ухаан (ухамсар), оюун санааны хэлхээ холбоог онцолсноороо яруу найрагчийн уран чадварыг тодорхойлж /Wordsworth, William (1850), “The Prelude or, Growth of a Poet’s Mind; An Auto- biographical Poem”, Internet Archive (1 ed.), London: Edward Moxon, Dover Street, retrieved 16 June 2016/ байна. (It traces the growth of the poet’s mind by stressing the mutual consciousness and spiritual communion between the world of nature and man).
Прелюдии бодит байдал, баримтыг гол дүрд боловсруулсан зохиолчийн оюун санааны нэгдмэл байдал (нягтрал) юм. XVIII зууны дунд үед сүүл холбоц бүхий хоёр мөрт туульсийн шүлэг бичих сонирхол буурч /Critical Essays Analysis of The Prelude,https://www.cliffsnotes.com/literature/p/ the-prelude/critical-essays/analysis-of-the-prelude/ байв. (The Prelude takes its unity from the fact that the central “hero” is its author. In the middle of the eigh- teenth century, there was an eclipse of interest in the rhymed he- roic couplet). Англи хэлт утга зохиол дахь энэхүү бүтээл (яруу найраг)-д хүмүүний болоод найрагчийн сэтгэлийн зовлон, айдас түгшүүр, явцуу болоод өргөн хүрээ зэрэг ер бусын зүйлсийг тодорхойлон /https://www.bachelorandmaster.com/britishandamericanpoetry/the-prelude.html#. XiVicX8zaUk/ өгүүлдэг. (In this work the poet describes his experi- ences of growing up as a man and a poet with fullness, closeness and laborious anxiety that is unique in English literature). Прелюдии нь намтарчилсан яруу найраг хэдий ч найрагчийн хувийн шинжтэй төдий бус зохиолчийн оюун санааны тэлэлтийн үр дүн байдаг. Тиймээс балчир насныхаа эхэн үе буюу 1798 он хүртэлх амьдралынхаа түүхийг өгүүлжээ /The Prelude is an autobiographical poem but it is not only the poet’s personal confes- sions; it is an account of the growth of a poet’s mind. In it he tells the story of his inner life from the earliest childhood up to 1798/. Хэдийгээр найрагчийн итгэл үнэмшил зөн совинд суурилсан ч байгалийн болоод амьдралын юмс үзэгдлийн талаарх ойлголт, учир шалтгааныг шинжлэн нарийвчилдаггүй. (The poet’s faith is how- ever based on intuition, and not on reasoning, to understand or ana- lyze life or nature).
Түүний яруу найраг эгэл энгийнээс дээд түвшний яруу найраг болохын тод жишээ юм. Тиймээс Вордсвортын прелюдии буюу найрагчийн оюун санаанд сэтгэл түшээсэн айдас болоод гоо сайхан, баяр баясгалан бүхий онгод урам гэсэн үндсэн хоёр зан чанарын төлөвшил хүүхэд наснаас нь төлөвшсөн нь нөлөөлсөн байна. (His poetry has in fact been called ‘the highest poetry of the lowest and prosaic things”. According to Wordsworth’s The Prelude, nature had two basic formative influences on the poet’s mind: one was of inspiration with its beauty and joy, and the other one was that of fear and awe-inspiring influences that disciplined his mind since early in life).
Прелюдии нь амьдрал, бүтээлч чадвар болоод бусад зүйлсийн энгийн төдийгүй онцлох хүчин зүйлсийн нэгдэл холбоо, тэдгээрийг шинжлэн судлах явц, хүний зан төлөвийн олон тал, язгуурын хийгээд ер бусын ойлголт зэргийг дүрсэлдэг /The Prelude presents a unique and original understanding of min, life, creativity and such other things in its examination and linking of the factors both important and trivial, which go to make up a complex human personality/. Прелюдии нь найрагчийн оюун санааны уналт, сэргэлт, дүрслэн бодох чадвар, түүний хүч чадал, өгүүлэгчийн өсөлт хөгжлийг тодорхойлох зэрэг үндсэн сэдвийг хөнддөг/ https://www.britannica.com/topic/The-Prelude/. (The Prelude treats as its central subject the narrator’s development as a poet, the forces that shaped his imaginative powers, and his spiritual crisis and recov- ery). Тиймээс “Прелюдий буюу яруу найрагчийн оюун санааны өргөжилт” (The Prelude or, Growth of a Poet’s Mind) хэмээн гарчиглан нэрийдсэн нь тааралдаж байна.
Энэхүү төрөл нь зөвхөн найрагчийн төдийгүй хүмүүний зан төлөвийг сайтар эргэцүүлэхийн зэрэгцээ өнөөгийн бидний мэдэх орчин үеийн сэтгэл зүйн ойлголтын хүрээнд өөрийгөө шинжилдэг онцлогтой /It is highly introspective and reflects a lot of what we know today as modern psycho- logical understanding of not only the poet’s nature, but of human nature as well/ билээ.. Прелюдии нь XVIII зууны сүүлч, XIX зууны эхэн үед “Харилцан ярианы яруу найраг” хэмээн нэрийдэгдэж байсан том хэмжээний яруу найргийн төрөл бөгөөд “албан бус, гэхдээ онцгой орчин, нөхцөл байдлаас тунгаан бодох чухал хэлбэр” хэмээн утга зохиолын нэр томьёоны “Оксфорд толь бичиг” /https://www.quora.com/What-is-William-Wordsworths-poem-the-Prelude-about/-т тодорхойлжээ. (The Prelude is a long poem, what is called a “Conversation Poem” — a late 18th-, early 19th-century po- etical genre which the Oxford Dictionary of Literary Terms describes as “an informal but serious manner of deliberation that expands from a particular setting”).
Прелюдии нь дөрвөн хэсэг шүлгээс бүрдэх бөгөөд нэг шүлэг нь 54 мөртэй байна. Шүлэглэх тогтолцооны хувьд ерөнхийдөө чөлөөт хэлбэртэй агаад сүүл холбоц бүхий хэмжээ, хэмнэлээр бүтээгдсэн байна. Эхний хоёр мөр нь дөрвөн онцлох үе бүхий дэвхцэл өлмийт дөрвөн хэмжээсээс бүрдэх бол гурав дахь шад нь гурван үетэй айзмын зогсоц бүхий богино мөр байна. Энэхүү хэлбэр нь найман үетэй дэвхцэл өлмийт мөр үүсгэн сондгойрсон нь шүлгийн төгсгөлд дахин давтагддаг аж. Мөн энэ нь шинэ цагийн хотын амьдралын эмх журамтай болоод салан задгай амьдрал, хэв маягийг бүхэлд нь үзүүлдэг байна. Түүнчлэн энэ төрлийн шүлэгт жигд бус бүтэц буюу “олгой”/ “толгой”, нөмрөг”/ “хөмрөг”, “сар”/ “сор” г.м утгын хувьд зөрүүтэй ч хэлбэрийн хувьд ижилсүүлсэн үгс тохиолддог.
Харин удаах прелюдии нь маш хэвийн бөгөөд “abcadefdef” гэсэн сүүл ижилсгэл бүхий шүлгийн бүтэцтэй. Үг, хэлц нь “болон” (and) гэсэн холбоос үгээр эхэлж дүр, дүрслэлтэй холбогдох төдий мэдлэг, мэдрэмжийг бий болгоно. Харин гурав дахь прелюдии нь “та”, “түүнчлэн” (“you”, “and”) гэсэн зэрэгцсэн үгсийг дараалуулан эхлэсэн нэг өгүүлбэрээс бүрддэг бөгөөд нэг хэмнэлт сэдвийг онцолдог байна. Дөрөв дэх прелюдии нь бүр хэвийн бус бүтэцтэй болж “уудам агаад давчуухан орчлонг туулан”, “үзэсгэлэн гоо хөлөөрөө (нүцгэн) үсэрч дэвслэн” гэх зэрэг сэдэв, утгын хувьд ч зөрүүтэй агуулгыг хөнддөг аж. Энэ нь “мөн” гэсэн зүйрлэн төлөөлсөн эхлэлийг тасалдуулдаг бол хоёр дахь мөр нь “мутар”/ “судар”, “лагшин”/ “дагшин”, “бурхан”/ “дорхон”, “гүрэм”/ “дором”, “гонз”/ “манз”, “жандаг”/ “яндаг”, “навдаг”/ “шавдаг” гэх мэт шашны зохилдлогыг илтгэсэн жигд хэмжээ бүхий сүүл ижилсгэлтэй. Сүүлийн мөр нь гэнэтийн шийдвэр бүхий огцом эргэлт, хөгжмийн мэдрэмжийн дутагдалтай байдал зэргийг тусгадаггүй. /Preludes by T.S Eliot, Form and meter. https://www.gradesaver.com/preludes/study- guide/literary-elements/ (Preludes can be read as four separate poems and or one poem of 54 lines. The four preludes are written in free verse that goes in and out of organized meter and rhyme. The first two lines are written in iambic tetrameter, with four emphasized syllables. The short third line interrupts the rhythm with three syllables. This form of establishing an eight-syllable iambic line and then disrupting it occurs repeatedly in the remainder of the poem. It suggests that life in a modern city is both ordered and fragmented.
There is also an irregular rhyme structure, tying together imag-es with words like “wraps”/“scraps,” “stamps”/“lamps” and “shut- ters”/“gutters.” The second prelude is the most regular, with an ab- cadefdef rhyme structure. Phrases that start with “And” create the feeling of an accumulation of loosely connected images. The third prelude is one sentence, that contains a sequence of parallel claus- es beginning with “you” and “and.” This emphasizes the theme of monotony. The fourth prelude is the most irregular. The soul moves through it as a subject both “stretched tight across the skies” and “trampled by insistent feet.” This is disrupted by the synecdoches beginning with “And.” The second stanza has a regular meter and rhymes “cling” with “thing”-it expresses a religious harmony. The final stanza disturbs with its lack of musicality and abruptness).
Тав. Саруулбуянгийн синкретизм
Синкретизм (syncretism) буюу “ялгаа, зааг үгүй, нэгдмэл байдал” түүний уран бүтээлд сайны нөлөө үзүүлж буй юм. Учир нь
1. Хан Хэнтий нутаг их хаадын өлгий, хүчит бөх-хурдан ажнай, хуур дуу-хөг аялгууны уламжлал гэсэн чандмань эрдэнэ (соёлын гурвалжин) цогцолдог нь ажиглагддаг онцлогтой бол Ж.Саруулбуян зохиолчийн уран бүтээл: уран зураг, урлалт туурвил (шүлэг, зохиол) нь уянгын намуун өгүүлэмжээр бүтээгдсэн гурвалжинд зангилагддаг онцлогтой хэмээж болно.
2. Театр, киноны зураачийн мэргэжилтэйн хувьд байгаль дэлхий, ертөнцийн юмс үзэгдлийг бүтээлч сэтгэлгээгээр ажиглаж, улмаар туурвин бичиж, дүрслэн зурах буюу бичгийн хүнд байх хосгүй чанарыг цогцлоосных юм. Тиймээс зохиолууддаа “… адгуусан амьтад, ялангуяа хурдан хүлэг, хоточ банхрын дүрийг зургийн тиг хэлбэрээр дүрслэн урладаг онцлогтой” /Д.Цэвээндорж. “Саруул ухаанд урлалын буян цогцлоосон уянгын прелюдии”. Эрин цагийн шүүмж УБ., 2009:248/ аж. Тэрбээр уран бүтээлийн “зэвсэг” буюу зохиолчийн хувьд үзэг, бэхээ “бийр” хэмээн нэрийдэн бичсээр буй нь үүнийг давхар бататгадаг.
3. Энэхүү нийлмэл, нэгдмэл чанараас гадна түүний бүтээлүүд бүтэх аргынхаа хувьд ялгаатай. Өөрөөр хэлэхэд уран зургийн бүтээлүүд нь модерн, авангард аястай буюу хийсвэр сэтгэмж голлодог бол уран сайхны бүтээлүүд нь реалист дүрслэл, натуралист хэв шинжтэй байж монгол ахуйн уламжлал, зан заншлыг гүнзгий дүрслэн үзүүлдэг онцлогтой байна.
4. Бэсрэг өгүүллэг, бичил өгүүллэг, ойллого тэмдэглэл, таталбар тэмдэглэл, бодрол гэх мэт богино төрөл зүйлүүдээр (“Үйлийн үр” 1990, 111 тал) бичиж санаагаа товч, тодорхой илэрхийлэхийг эрмэлзэж байсан нь прелюдии хэмээх төрөл зүйлийг сонгон авахад нөлөөлжээ.
5. “Хэрлэн тэнүүн” романы өмнөтгөл ч бас энэхүү прелюдии өгүүлэмжтэй буй нь: “Хэрлэн мөрний дөлгөөн урсгал оройн наранд нараар урсан алтрахыг ажин суухаас илүү жаргал надад үгүй юм. Тийн суух бүрд Хэрлэнгийн тэнүүн их ай савын эрт эдүгээх амьдралыг хязгааргүй ихээр эргэцүүлэн бодоход хүрнэ” гэх буюу “…Ном минь, хэн нэг ерөөлч шинэ гэрийн найранд бүхнийг хамаа намаагүй магтан урсгах шиг өнгөц магтаал бүү байгаасай. Тэгвээс үзэг бид хоёр нэгийн даваанд өвдөг шороодсон аварга бөх шиг ичгэвтэр болох нь тэр. Ном минь хуурай хөндий баримт хэлхсэн барилдааны оноо тоочсон цуглуулга болчихвол үзэг бид хоёр архивын шарласан хуудсан дундаа хавчуулагдан үлдье. Номоос минь хөрст тал нутаг дээгүүр минь бөмбөрдөн довтолгох хүлэг морины төвөргөөн, үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүдийн эр зориг, ааг бяр амтагдан байвал үзэг бид хоёр дэвэн дэлнэ. Ном минь уншигч таны өмнө хэд давах бол” /Ж.Саруулбуян. Хэрлэн тэнүүн, УБ., 2009:26/ хэмээн яруу өгүүлэхдээ хоосон магтаал байх вий, хуумгай бүтээл болох вий, сайн бүтээл бичих юм сан, санаанд тань нийцсэн болов уу? гэсэн хэд хэдэн эргэцүүлэмжийг шигтгэсэн байдаг. Улмаар “Ном минь уншиж буй таны сэтгэлийн аль эмзэг чавхдасыг өчүүхэн ч атугай доргиож байгаа бол тэр номын минь амин сүнс болог. Хэрвээ номыг уншин ахуйд сэтгэлийн мэлмий үл чийгтэн хатсан сайр дээгүүр хөл нүцгэн явах шиг урамгүй санагдвал, номын минь амин сүнс аль эрт өөр төрөлд оржээ гэж бодог” (Хэрлэн тэнүүн, 2009:27) гэх зэргээр эргэцүүлэн бичсэн нь төрөл зүйлийн хувьд нийлэг шинжтэйгээ бататгаж байна.
Зургаа. Урлаг, утга зохиол дахь өвөрмөц шинэ төрөл- уянгын прелюдии
Ийнхүү түүний прелюдий нь зохиолчийн хувиар бус зураачийн онгод, олзлолоор хөгжмийн ойлголтын дагуу санаагаа цомойлгон илэрхийлснээрээ монголын утга зохиолд хүүрнэл зохиолын өвөрмөц туурвил болсон судлагдахууныг нээж, зохиогчийн сэтгэхүйн алслал, мэдрэмжийн аяз, уянгын халилыг нь тодотгох уран өгүүлэмж болон тэмдэглэгдэн үлдэж байна. Энэ нь дуусаагүй санаа, үйл явдал хөндөж буйгаараа төрөл зүйлийн нэгэн шинэ атлаа нэгдмэл мөн чанараа тодотгож буй юм.
Жишээ нь: “Обнаженная 1998” буюу “Нүцгэн” гэсэн санаагаар хийсвэрлэн сэтгэж нэрийдсэн санааны тэгшрэл бий. Зураачийн нүдээр бүсгүй хүн натур байдлаар тусгагддаг. Энэ утгаараа “нүцгэрсэн”, “илчлэн гаргасан” буюу тайлал хийж (түлхүүрдэн) буй зохиомжоор дотоод мөн чанарыг нь тольдон дүрслэхийг санаархсан эрэл гэж болно. “Наран хэнийг ч алагчилгүй ивгээн тэтгэж гэрэл гэгээгээрээ гийгүүлж байдаг” бол “Хүмүний зүрхний гэрэл дэлхийн нарнаас ч хурц гэрлийг хэн нэгэнд хүртээх нь бий” гэсэн уянгын тэмтчил, бодрол эргэцүүллээр жигүүрлэж хүн бүр зүрхээ асааж явахын учрыг дэвшүүлэхдээ “өөрсдийнхөө зүрхний гэрлийг хэмжих гээд үзье” хэмээн олон талаас нь хандаж “хайр сэтгэлийн зүрхний өнгийг ганц чи л мэдэх болтой. Юутай ч зүрх минь чам руу дүрэлзэн асч байгаа цагт наран цацрагнаас, шөнийн оддын туяанаас зүрхний гэрэл хавьгүй хурц илчтэй, бас жаргаах увидастай. Бид хоёр гэж зүрх цохилон тодрон тодрон асах нь ертөнцийн хамгийн хурц гэрэл гэгээ болъюу” гэх мэтчилэн үг бүр, өгүүлбэр бүхэн утга лавширсан гэгээн санаа сацруулж уянгын дууллаар санааширч байна.
Ингэхдээ бүр эзэн биежүүлж “Хайрын зүрхний гэрлийг инээмсэглэлтэй зүйрлэмээр. Инээмсэглэгч гэрэл гэгээ нь баясгалант дулаан буюу” гэх зэргээр сэтгэлийн үйлдэл, бодит үйлтэй хамаатуулан холбож өгсөн нь бий. Зүрхний гэрлийн хэм хэмнэл, далдлаг, нууцлаг, совинлог шинж араншин, өөрийгөө төдийгүй өрөөлийг ч гэрэлтүүлж явахын хүч чадлыг сэнхрүүлж, энэ бүхэн итгэл дээр тохоогдон зангилагдаж буй агуулгаар гүн санааг багцалжээ. Эцэст нь амраг бүсгүйдээ хандан “за одоо чи минь өөрийнхөө зүрхний гэрлийг нэг хэмжээд надад хэлээрэй. Чиний зүрхний гэрлийн хэмжээнээс миний гэрлийн хэм шалтгаантай бололтой. Юутай ч зүрхээ асаацгааж явъя” гэсэн эргэлзсэн, тээнэгэлзсэн, санаа дэвшүүлсэн уянгаар оюун дүгнэлт хийж төгсгөсөн байдаг. Чингэж түүний прелюдиид энгийн юмс үзэгдлээр эгэлгүй санааг хөндөж хайр сэтгэлийн дотоод уянгатай холбодог намуун аяс анзаарагддаг юм. Энэ нь магадгүй түүний сэтгэлийн ертөнцтэй холбоотой туурвил зүйн шилжилт биз. Тухайлбал “Сайн байна уу, чи минь” прелюдийд нь “мөрөн дээр уянгын цэнхэр цэгцгий жиргэн буусан тэр өдөр бид танилцжээ. Тэр шувуу бол зөвхөн бидэн хоёрын шувуу байсныг залуу нас минь анзаарсангүй. Цэгцгий баясгалант горхи зүлэгт хөвөөг бараадан бидэн хоёрыг орхин ниссэн өдөр бидэн, хоёр тийш холын хол руу салан оджээ” гэсэн бэлгэдлийн утга дайсан өгүүлэмж бүхий яруу зохиомжоор урлаж, бүхэлдээ хайрын зууч, амьдралын ухаан суулгах зөгнөлтэй байсныг “уянгын цэнхэр” хэмээн тодотгосноос олж үзэж болно.
Улмаар мөнөөх хөх цэгцгий би баатрын мөрөн дээр ирж жиргэн сэтгэлийнхээ хөвөрдсөн утсыг дагахын учрыг сэнхрүүлж “чиний зүрх түүн рүү жиргэн буй ч дэндүү удаан байна” гэж зэмлэн өгүүлэгчийн учирлал, үнэн сэтгэлийг сонссон тэрбээр бүсгүйн мөрөн дээр сууж зүрх сэтгэлийг нь нааш жиргээж орхидог. Гэтэл өнөөх шувуухайтайгаа таарсан уянгын баатар баясгалантай дуулж байхыг нь сонсоод итгэж найдсан тэвчээр алдарч шувууны хэлээр “Чи худалч шувуухай юм даа” гээд хэлээд орхитол ихэд сочин “Чи яагаад миний хэлийг мэддэг болчихоо вэ… Чи их азтай хүн шүү. Чиний мөрөн дээр би очиж суухаас илүү аз жаргал чамайг тосон угтаж байгаа” хэмээн хэл дуулгаж байна. Эндээс үзэхэд өгүүлэгч өмнө нь шувуутай хэлээр нь бус зүрх сэтгэлээрээ ярилцан ойлголцож байсан өгүүлэмж нээгдэж байна. Бүхэлдээ хайрын зууч, сэтгэлийн их долгилол болсон шувуухай буюу бэлгэдлийн шидэт дүр хайрт хосуудыг сонжин амьдралын их эргүүлэгт бэлтгэж буй өгүүлэмжээр гүн санааг хөндөж цэгцгийн дуулгаснаар тэрхүү газар нь очтол цагаан даашинзтай хүлээж суух бүсгүйдээ хандан -Сайн байна уу чи чинь -Сайн чи сайнуу, чи яагаад энд ирэвээ. -Чамайг би ирнэ л гэж бодож байсан. -Шувуу хэлэвүү -Тиймээ” гэсэн харилцан ярианы хэдхэн үгээр агуулгаа зангидан төгсгөдөг.
Ийнхүү зөн бэлгэдэл, сэтгэлийн их тэмтчил, хүч чадлыг хүмүүний нэгэн насны хувь заяаны асуудал болгон гайхалтай нарийн урласан зохиомжийн шийдэлтэй байна. Эдгээр прелюдии нь зохиолч, зураач Ж.Саруулбуянгийн оюун сэтгэхүйн аялал, урлан туурвихын бас нэгэн эрэл олз юм. Монголын утга зохиолд хоосон онолдсон, цэцэрхэж сургасан хийрхэл бус ийм бодтой агаад бэлгэдлийн утга, гүн санаа, гүнзгий бодрол, хийсвэр сэтгэлгээ бүхэн шинэ эрэлхийлэл, жинхэнэ шинэчлэл болж чадах чанарын үзүүлэлттэй юм. Зохиолчийн прелюдии нь бичлэг туурвил зүйн өвөрмөц арга барилыг шинэ төрөл хэлбэрээр илэрхийлсэн нь монголын уран зохиолд содон шийдэл, шинэлэг зохиомжийг үүсгэж урлаг, уран зохиолын харилцан бие биенээ нөхөх дотоод зүй тогтол, нөлөөллийг сэтгэхүйн бодрол уянгаар хөндөн дэвшүүлснээрээ уран бүтээлч сэтгэлгээний өвөрмөц гаргалгаа болсон байна.
Иймд Ж.Саруулбуянгийн прелюдии нь
1. Байгаль, дэлхийн тухай дүрслэл үйл явдлын гол дэвсгэр нь болдог (Солирын бороо, Шилэн савтай цэцэг г.м)
2. Хөгжимлөг, яруу бичлэг зохиолын гол өгүүлэмж нь байдаг. 3.Хөгжмийн тухай дүрслэл ч тааралддаг.
4. 1–2 хуудсаас хэтрэхгүй маш товч бичлэгтэй зэрэг онцлогоороо онолын тодорхойлолттой дүйн очиж байна. Мөн үгээр зурж хөгжмөөр хөглөж уянгаар эргэцүүлсэн яруу бодомжтой, амьдралаас тасарсан хоосон тоочилт бус бодит дүрслэлтэй (Зүрхээ асааж явахын учир, 1999) юм. Түүнчлэн хэмнэл, айзмын дүрслэл буюу уянгын өгүүлэмжээр үзэгдэл юмс, дүрүүдээ зүйрлэх харшуулан адилтгах уран маягаар урлан бүтээжээ.
Дүгнэлт
1. Прелюдии нь монголын утга зохиолд шинэ төрөл зүйл болж нэвтэрсэн нь САРУУЛ зохиолчийн БУЯН-т үйлстэй холбоотой юм.
2. Яруу найраг, дууны яруу найргийн томоохон төлөөлөгч, богино өгүүллэг, романы зохиолч, зураач, урлаг судлагчийн хувьд урлаг, утга зохиолын нийлмэл энэ төрөл зүйлээр (анхлан) бичихэд нь түлхэц үзүүлсэн байна.
3. Прелюдийн үйл явдал хөөцөлддөггүй, хүний дотоод сэтгэлийг анирдахыг эрмэлздэг уянгын намуун шинж нь зохиолчийн зан араншин, эрхэмлэдэг чанартай нийцэж эл төрөл зүйлийг сонгон бичихэд нь нөлөөлжээ. Өөрөөр хэлэхэд хэзээд нэг л зангаараа байх эрхэм чанар, даруу төлөв зан, чимээгүй туурвидаг чанар нь ил тод (чанга) бус уяруу аяс, зөөлөн хатирт бичлэгтэй нь нийцжээ.
4. Зөөлөн сэтгэлтэй хүн өв соёл, байгалийн сайхан, хүний дээдийг хүндлэн биширдэг. Энэ нь уран бүтээл, зохиол туурвилын чанар чансаанд нь сайнаар нөлөөлдөг төдийгүй хувийн зан төлөв нь ч дотогшоо, төлөв түвшин байж жинхэнэ уран бүтээлчийн чанарыг өөртөө шингээдэг нь улам бүр тодорч байна.
5. Эдгээр нь Ж.Саруулбуян зохиолчийн онгод сэрэхүйн урамшил, оюуны ухааны тэлэлт, тэсрэлттэй холбоотой болох нь 1998 оны төгсгөл үеэс 1999 онд гол прелюдийгээ туурвисанаас ажиглагдаж байна. Тиймээс зохиолчийн хувьд үзэл санааны урьтал (бие халаалт) буюу “уянгын оршил” болсон төрөл зүйл хэдий ч роман бичлэгийн үндэс суурь нь болжээ.
6. Дэлхийн урлаг, утга зохиолд прелюдии нь хөгжмийн үндсэн төрөл зүйл, яруу найргийн төрөл хэлбэрээр голлодог хэдий ч байгаль дэлхий, хүний зан төлөвийг бичгийн хэлэнд уянгын хэлээр илэрхийлж буйгаараа урлагийн нэгдмэл шинжийг илтгэж монголын орчин үеийн уран зохиолд богино өгүүллэгийн бие даасан төрөл зүйлийг үүсгэсэн байна.
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Цэвээндорж
Ном зүй
Alpers, A (editor).1984, The Stories of Katherine Mansfield.
Auckland: Oxford University Press. p. 558. ISBN 0–19–558119-X.
Байгалсайхан, С. 2018, “Хашгираан”. Хэрлэн тэнүүн (V боть) УБ.,
Болдбаатар, Ж. 2015, Монгол түмний сод хүмүүс. (VI боть) УБ.,
Дагвадорж, Ч. 2000, “Идэрмэгийн унаган хүү эрчтэйхэн явна”. Засгийн мэдээ. 03-р сарын 07 №54(321).
Дагвадорж, Ч. 2018, “Хуучны өвтэй, дуулахын хувьтай Бурхан Халдуны Урианхан”. Тунсаг аялгуу (IV боть).
Eliot, T.S. 2020, Preludes. Form and meter. https://www.grade- saver.com/preludes/study-guide/literary-elements
Mansfield, K. 2014, Selected Stories, Oxford World’s Classics, explanatory notes. Literature Devices, Definition and Examples of Literature Terms, https://literarydevices.net/blank-verse/
Morgan, M.R. 2008, “Narrative Means to Lyric Ends in Word- sworth’s Prelude”. Narrative. 16 (3): 298–330. doi:10.1353/ nar.0.0009.
Мэнд-Ооёо, Г. 2005, “Саруулбуянгийн дуу хоолой”. Хэрлэнгийн ай УБ.,
Саруулбуян, Ж. 2018, Гүнжийн бэлэг. (III боть), УБ., 271т Саруулбуян, Ж. 2008, Хэрлэнгийн ай. МУЗД 108 боть (93-р боть) II дахь хэвлэл. Редактор Д.Цоодол УБ., 311т.
Саруулбуян, Ж. 2005, “Хэрлэнгийн ай”. (редактор Г.Мэнд- Ооёо) УБ., 140т
Саруулбуян, Ж. 2009, “Хэрлэн тэнүүн” (редактор Ш.Сүрэнжав) эсээ роман, Аварга боть I УБ., 378т
Sharma, K.N. 2013, “The Prelude by William Wordsworth: Sum- mary and Critical Analysis”. Bachelor and Master, 20 Nov. bachelo- randmaster.com/britishandamericanpoetry/the-prelude.html.
Tearle. O, 2016, A Short Analysis of T.S.Elliot’s ‘Preludes’. https://interestingliterature.com/2016/09/a-short-analysis-of-t-s-
eliots-preludes/
Цэвээндорж, Д. 2009, “Саруул ухаанд урлалын буян цогцлоосон уянгын прелюдии”. Эрин цагийн шүүмж (редактор Д.ЦэдэвУБ., 317т
Wellek, A. 1962 , “The Relationship between Music and Poetry”. The Journal of Aesthetics and Art Criticism. Vol. 21, №2 (Winter), pp. 149–156. The American Society for Aesthetics.
Wordsworth, W. 2020, Critical Essays Analysis of The Prelude. https://www.cliffsnotes.com/literature/p/the-prelude/critical-essays/ analysis-of-the-prelude Wordsworth, W. 2020, “Masterpieces of world literature”. http:// www.all-art.org/world_literature/wordsworth1.htm
Wordsworth, W. 1850, “The Prelude or, Growth of a Poet’s Mind; An Autobiographical Poem”. Internet Archive (1 ed.), London: Ed- ward Moxon, Dover Street, retrieved 16 June 2016.
Цахим хуудас https://en.wikipedia.org/wiki/Prelude https://en.wikipedia.org/wiki/Prelude_to_Foundation https://en.wikipedia.org/wiki/The_Prelude
https://wikivisually.com/wiki/Preludes_(Dragonlance_series) https://www.bachelorandmaster.com/britishandamericanpoetry/
the-prelude.html#.XiVicX8zaUk https://www.britannica.com/topic/The-Prelude http://www.memidex.com/preluding+music https://www.quora.com/What-is-William-Wordsworths-poem-
the-Prelude-about https://www.poetryfoundation.org/poets/william-wordsworth https://www.yourdictionary.com/prelude https://www.yourdictionary.com/prelude https://www.wordnik.com/words/prelude
Abstract
The aim of this article is to identify the preludes which are brand new terms and theoretical concepts in Mongolian literature. Howev- er the prelude is musical genre or piece of piano performance, there are some literary works, such as William Wordsworth (1770–1850) who is Britannian poet wrote 14 volume’s preludes, short story by New Zealand author Katherine Mansfield “Preludes to Foundation” and a novel by Isaac Asimov’s in 1988. In poetic literature the pre- lude occurs as epic, autobiographical and philosophical types. There are thirteen preludes in Saruulbuyan’s literary works which are the only preludes in Mongolian literature. Those preludes were written in prose genres and have specific features.